Нэгэн хэвийн уйтгартай энэ л өдөр
Нулимс нүднээс бус зүрхнээс минь дусална.
Сэтгэл нэг л тавгүй энэ л өдөр
Санаа алдалт чихэнд биш зүрхэнд минь сонсогдоно.
Ийм л өдөр бүхэнд би ганцаараа гэдгээ мэдэрдэг.
Танил болсон хэдэн газарт минь
Дасал болсон анд нөхөд минь байвч
Хааяа хааяахан тэднээс даруй холдон одоод
Холын хол далд газарт ганцаараа суумаар...
Гэвч энэ хүсэл минь биелэшгүй
Учир нь гайтай сүүдэр цаг мөч бүхэнд намайг дагдаг болохоор тэр
Гэхдээ ТАС ХАРАНХУЙ ШӨНӨ надад тайтгарлыг авчирдаг
Яагаад гэвэл тэр үед сүүдэр надтай хамт байдаггүй...
Тийм болохоор л би ХАРАНХУЙ-д хайртай
.......Өнөөдөр маргааш дахиад л ирэхэд
Өөрчлөгдөх зүйл нэг ч үгүй яг л хэвээрээ.....
2010.03.27
Бичсэн: Луна